2017 оноос үйл ажиллагаа явуулж буй, ШТС болон агуулахын автоматжуулалт, ПОС терминалын удирдлагын систем, Paybox Soundbox шийдлийг өөрсдөө хөгжүүлдэг технологийн компани.
“Genesis Systems” нь 2017 оноос эхлэн шатахуун түгээх станцын програм хангамж, автоматжуулалтын чиглэлээр дагнан ажиллаж байгаа бөгөөд өдгөө үйл ажиллагаагаа улам тэлж, үйлдвэр болон шатахууны агуулахын автоматжуулалт, ачих байгууламжийн шийдлүүдийг амжилттай гүйцэтгэж байна.
Бид 2021 онд ПОС терминалын удирдлагын систем (Terminal Management System) болон ПОС програм хангамжийг дотооддоо бие даан хөгжүүлж эхэлсэн бол, 2026 оноос төлбөр тооцооны “Paybox Soundbox” системийн програм хангамж, тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.
Манай баг хамт олон нь Энэтхэг улсад төгссөн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, үндэсний хэмжээний томоохон төслүүд болох Татварын систем, И-Баримт, Цахим нотариат зэргийг удирдан хөгжүүлсэн туршлагатай инженерүүдээс гадна ШТС, үйлдвэрийн автоматжуулалтаар мэргэшсэн чадварлаг бүрэлдэхүүнтэй юм.
Өдөр бүрийн ажлаа удирдан чиглүүлдэг гурван зарчим.
Монголын бизнесийн үйл ажиллагааг найдвартай технологиор хөнгөвчилж, үр ашгийг нь нэмэгдүүлэх.
Салбартаа хамгийн итгэлтэй, дэвшилтэт шийдэл нийлүүлэгч байгууллага байх.
Харилцагчийн итгэл, багийн мэргэшил, чанарын өмнө буулт хийхгүй байх.
Дөрвөн салбар руу тэлсэн үе шатууд.
Шатахуун түгээх станцын програм хангамж, автоматжуулалтын чиглэлээр компани байгуулагдсан.
ПОС терминалын удирдлагын систем (Terminal Management System) болон ПОС програм хангамжийг хөгжүүлж эхэлсэн.
Үйлдвэр болон шатахууны агуулахын автоматжуулалт, ачих байгууламжийн шийдлүүдийг гүйцэтгэж эхэлсэн.
Төлбөр тооцооны Paybox Soundbox системийн програм хангамж, тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж эхэлсэн.
Үнийн санал, техникийн зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.